Ажилгүй иргэн Ажил олгогч
Хандалт
Өнөөдөр сайтад
Онлайнд: 12
Хуудас сөхсөн: 321
Зочид: 123
Нийт хандалт
Хуудас сөхсөн: 3931102
Нийт зочилсон: 896794
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн байдал

ЭРЭЛТТЭЙ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ

Судалгааны бүтцэд багтах нэгэн дэд судалгаа нь барометрын судалгаа байсан ба тус судалгаанд Монгол Улсын эдийн засгийн үндсэн 11 салбарын 1300 үйлдвэр, байгууллагыг хамруулсан нь нийт үйлдвэр, аж ахуйн газрын 3,6 хувьтай дүйцэж, эрэлт хэрэгцээний талаарх судалгаанд нийт ажиллагчдын 17 хувийг хамруулсан. Барометрын судалгаанаас харахад ойрын саруудад 7578 шинэ ажлын байрын эрэлт байгаа, үүнээс хамгийн их шаардлагатай байгаа 20 ажил мэргэжлээр 4488 хүн буюу нийт зарласан орон тооны 59 хувийг бүрдүүлж байгаа юм. Эрэлттэй байгаа 20 ажил мэргэжлээс наад зах нь 8 нь уул уурхай эсвэл барилгын салбарт харъяалагдах бөгөөд, зарлагдсан ажлын байрны 33 орчим хувьтай тэнцэх 2480 ажлын байр ойрын саруудад эрэлттэй байх үр дүнг харуулсан.

Судалгааны дүнд 2010 оны 5 дугаар сараас 2011 оны 4 дүгээр сарын хооронд дараах 20 ажил мэргэжил Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байхаар гарсан. 

ISCO
Ажил мэргэжил
Цэвэр өсөлт
8111
Далд ба ил уурхайчин
890
8332
Хүнд даацын машин, том тэрэгний жолооч
520
6111
Тариаланч ногоочин
484
9329
Энэ ангилалд ороогүй үйлдвэрийн бусад ажилтан
308
6340
Загасчин, түүгч/хураагч
307
9313
Барилга угсралтын туслах ажилтан
214
9112
Зочид буудал, албан контор, бусад байгууллагын цэвэрлэгч, туслагч
205
4322
Үйлдвэрлэлийн ажилтан
167
8342
Газар шороо, зам засварын болон түүнтэй адилтгах машины операторч
162
5242
Бараа танилцуулан худалдаалагч
146
2146
Уул уурхай инженер, металлургич, холбогдох бусад мэргэжилтэн
142
9312
Иргэний барилгын туслах ажилтан
137
7123
Шаварчин, засалчин
127
2142
Иргэний барилга байгууламжийн инженер
110
2342
Сургуулийн өмнөх боловсрол олгох багш, сурган хүмүүжүүлэгч
109
7522
Нарийн мужаан, холбогдох бусад ажилтан
109
7411
Барилгын болон бусад цахилгаанчин
101
5131
Зөөгч
96
2211
Ерөнхий мэргэжлийн их эмч
77
3117
Уурхай, металлургийн техникч
77

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН БАЙДАЛ САЛБАРААР

Ирэх 6 сарын ажил олгогчдын хүлээлтийг авч үзвэл, улсын хэмжээнд байнгын ажлын байр 3.1%-иар, түр ажлын байр 1.7%-иар тус тус өсөх төсөөлөлтэй. Салбаруудаар, ХАА, барилга, худалдааны салбаруудын ажил олгогчид ирэх 6 сард 2 оронтой тоотой ажлын байрны өсөлттэй байх ба Улаанбаатарын ажил олгогчид бусад бүсүүдээс хамгийн өндөр 4 хувийн өсөлтийн хүлээлттэй байгаагаар төсөөлөгдсөн байна. Дэлгэрэнгүйг хүснэгтээр харуулвал дараах байдалтай байна. 

Ирэх 6 сар /2010.5-2010.10/-ын ажил олгогчын хүлээлт буюу хэрэгцээтэй байгаа ажилчдын тоо
 
              САЛБАР
Судалгаанд хамрагдсан ААНБ-ын ажилчдын тоо *
Хэрэгцээтэй байгаа байнгын ажилчид
Хэрэгцээтэй байгаа
түр ажилчид
Өсөлт /хувиар/ **
Өсөлт /тоогоор/
Өсөлт /хувиар/
Өсөлт /тоогоор/
Хөдөө аж ахуй
10162
14.1%
1438
25.1%
2555
Уул уурхай
20386
4.7%
967
1.2%
254
Үйлдвэрлэл
55044
7.6%
4178
3.0%
1653
Барилга
24610
10.6%
2607
16.4%
4026
Худалдаа
45980
10.1%
4635
11.5%
5293
Зочид буудал, ресторан
9783
2.6%
252
0.7%
68
Тээвэр
34949
4.9%
1701
2.2%
770
Үйлчилгээ/банк, санхүү, үл хөдлөх хөрөнгө/
59209
2.5%
1489
0.4%
235
Төрийн алба
44523
0.8%
361
0.0%
0
Боловсрол
56810
0.7%
380
0.1%
46
Эрүүл мэнд
31971
2.0%
642
0.0%
8
Бүгд
393427
4.7%
18650
3.8%
14909
Тайлбар: * Тус судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилчдын тоо, салбараар
                ** Одоогийн ажилчдын тоотой харьцуулахад ирэх 6 сард /2010.5-2010.10/ ажилчдын тооны нэмэгдэх хувь хэмжээ 
  
Байршилаар харуулвал:

Хамгийн сүүлд нэмэгдсэн
Хамгийн их ажлын байр зарласан
Хамгийн их эрэлттэй ажлын байр
Хамгийн их эрэлттэй мэргэжил
хөдөлмөрийн эрх зүйн харилцааны талаар онлайн Хуулийн зөвлөгөө өгч байна